Posts

Showing posts from July, 2022

MY ROOT: MILK

     Бид бүхэн ямар ч соёлыг хаанаас нь ч эхэлж мэдсэн бай тухайн соёлын хоол ундаа нь хамгийн гол байдаг. Тийм болохоор Монголынхоо идээ ундаанаас энэхүү хэсгээс эхлүүлэхээр шийдэн бичлээ. Тэр тусмаа идээ будааны дээж болсон "СҮҮ"-с эхлэхээр шийдлээ. Г.Гонгоржав гуайн номоос доорх мэдээллийг авсан бөгөөд шууд оруулсан хэсэг "" тэмдэглэлтэй болно. Монгол идээ ундаа: СҮҮ      Монголчууд өнө эртнээс нүүдлийн хэв маягаар цаг агаар, газар нутагтаа тааруулан амьдарсаар ирсэн. Одоо ч гэсэн хүн амын хагас нь энэхүү уламжлалаар амьдарч байгаа билээ. Ерөнхийдөө бид хүнсийг цагаан буюу сүүн (цаа бугын сүүг оролцуулан) болон улаан буюу махан (ан амьтны махыг оролцуулан) гэж хуваадаг.  Үүн дээр ургамлын гаралтай ногоо идээг нэмэн үндсэн 3 хэсэгт хуваадаг байна.      Цагаан болон улаан хүнс нь "дээд буянт таван хошуу мал"-с гарган авдаг. Тийм учраас идээ ундааныхаа дээжийг "хангай дэлхий, бурхан тахилдаа" хамгийн түрүүнд өргөдөг. Мөн айлд очих болоод...

University Series: After arrival...3/Очсоны дараа...3

Энэхүү постоороо хэрхэн ажил хайх болоод хэрхэн эхлэх вэ гэдэг тал дээр мэдээлэл өгөхөөр бэлдлээ.      Америкийн ( USCIS ) хуулиар олон улсын оюутан буюу F-1 визтэй оюутан долоо хоногт 20 цаг ажиллаж болно. Гэхдээ зөвхөн сургуулийн харьяалалтай ажил хийж болно. Эхлээд жаахан хэцүү санагдана. Доорх мэдээлэл нь ерөнхий мэдээлэл болно. 1. Work on campus буюу Сургуульдаа ажиллах      Ажил хайх нь амаргүй санагдана. Хаанаас эхлэх яаж хайхаа мэдэхгүй будлиж байсан. Гэхдээ бүх сургуулиуд өөрийн гэсэн ажил хайх дотоод сүлжээ байдаг. Энэ нь үргэлжлэн дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой байдаг. Мөн сургуулийнхаа сурагчийн төв буюу student center-д ажлын заруудыг самбар дээр мөн тавьсан байдаг. Тийм самбаруудыг харж байхад өөрт таалагдсан ажлуудыг олж харах нь элбэг. 2. Getting your SSN (Social Security Number) буюу Нийгмийн даатгалын дугаар авах      Сургуулиасаа анхныхаа ажлын санал аваад өөрийг чинь зөвшөөрөөд гарын үсгээ зурахад зөндөө олон анкетуу...

University Series: After arrival...2/Очсоны дараа...2

     Очсоны дараах хэд хоног үнэхээр завгүй байсан. Очсоны дараах амжуулсан зүйлийг " Очсоны дараа...1 "  гэсэн хэсгээс уншиж болно. Дээр бүх зүйлсээ амжуулчхаад сургуулийнхаа танилцуулах өдрүүд эхэлнэ. Orientation буюу Сургуультайгаа танилцах нь      Энэхүү үйл ажиллагаа нь ихэвчлэн хэдэн өдөр үргэлжилдэг бөгөөд энэхүү өдрүүдэд сургуультайгаа танилцаж зарим тохиолдолд зөвлөх багш буюу advisor-тайгаа уулздаг. Эхний өдөр ерөнхий мэдээлэл өгдөг. Тухайлбал хаанаас очиж ямар мэдээлэл авах гэх зэрэг. Зарим тохиолдолд сургуультайгаа танилцахаар явдаг. Энэ хэдэн өдрүүдэд дараах зүйлсийг бүгдийг хийдэг. Сургуулийн ерөнхий мэдээлэл өгөх (General school information) Сургуультай явж танилцах (Explore the school) Сурагчийн үнэмлэхээ авах (Get your Student ID) Сургуулийн имэйл нээх (Open your school email address) Хэрхэн хичээлдээ бүртгүүлэх заавар (How to register for courses) Хичээлдээ бүртгүүлэх (Register for courses) Номын сантай танилцах (Library exploration) ...

University Series: After arrival...1/Очсоны дараа…1

     Би анх Америкт буухад намайг сургуулийн хүн тосож авч байсан. Анх удаа pick-up truck буюу ардаа ачаатай кинонд дээр гардаг машинд сууж үзэж билээ. Тэгээд 30 гаран минут яваад сургуулийн дотуур байранд очиж байсан. Очих замд алдартай McDonalds, Walmart гэх зэргийг хараад Америкт ирсэндээ итгээгүй. Сургуулийн хажууханд байдаг ирээд яаж зусланд ирсэн мэт сэтгэгдэл төрж байсан.      Улаанбаатартай маань харьцуулахад мод ихтэй, энд тэндгүй хэрэм яваад. Үнэхээр их гайхаж билээ. Дотуур байрандаа бүртгүүлэн ороод яахаа мэдэхгүй хэсэг сууснаа санаж байна. Тэгээд Америк дахь амьдралаа эхэлсэн дээ. Энэхүү постоороо хэрхэн суурьших тал дээр өөрийн санаж боддог, дараа дараагийн Америк руу сурахаар явах гэж байгаа залуустаа хэлмээр байгаа зүйлүүдээ бичлээ. 1. Explore буюу Хайж мэдэх      Хэсэг суусны дараа хамт ирсэн 2 охинтойгоо хамгийн ойрхон хүнсний дэлгүүр рүү явахаар шийдээд автобусанд суугаад явсан. Бид 3 англи хэлэндээ үнэхээр муу байсан байх. ...

University Series: How to apply for your university/ Хэрхэн их сургуульд материалаа явуулах вэ?

     Энэхүү нийтлэл нь их сургуулийн вэбсайтаас хэрхэн яаж сургуульдаа хүсэлтээ гаргах тал дээр зөвлөмж буюу типс өгөхөд оршино.      Би ямар сургуульд явах гэж байгаа болон яаж сургуулиудын талаар ерөнхийдөө хаанаас эхлэхээ мэдэхгүй байсан. Тухайн үед надад байсан зүйл бол коллежийн танилцуулга л байсан юм. Тэгээд түүн дээр байсан вэбсайтаар орон мэдээлэл авж байсан. Мэдээлэл авахаас эхлээд явах хүртлээ хийсэн алхмуудаа та бүхэнтэйгээ хуваалцахаар үүнийг бичлээ. STEP 1: Ask questions буюу Асуулт асуух Бүх тохиолдолд өөрийн тань хайж байгаа мэдээлэл тухайн сургуулийн вэбсайт-н дээр байдаг. Гэхдээ хэрэв чамд илүү мэдээлэл хэрэгтэй эсвэл тайлбар хэрэгтэй бол имэйл бичиж өөрт байгаа асуултаа асуу. Би анх Green River Community College-д (одоо Green River College ) сурсан ба надад энэ коллежийн л танилцуулга байсан юм. Тэгээд би вэбсайт-н дээр байсан имэйл рүү тухайн үедээ бодож байсан бүх асуултаа аль чадахаараа англи дээр бичээд явуулсан. Хариу ирэх үед нь буц...

University Series: MoneyMoneyMoney

Энэ удаагийн постоороо хэрхэн мөнгө буюу тэтгэлэг хайх талаар бичлээ.      Миний хувьд би өөрийнхөө, үнэндээ бол аав ээжийн, зардлаар Америк руу явсан. Сонгосон сургууль маань коммюнити коллеж байсан бөгөөд төлбөр нь их сургуультай харьцуулахад хямд байсан. Харин очсон хойноо бол нэг удаагийн тэтгэлэг авч байсан.      Сургууль сургуулиасаа хамаараад тэтгэлэг авах журам болоод зааврууд өөр өөр байна. Гэхдээ бүрдүүлэх материалууд нь ерөнхийдөө ижил байдаг. Ингээд тэдгээр 3-г танилцуулъя 1. RESUME буюу CV Сүүлийн үед Монголд хүмүүс CV гэж ихээр ярьдаг болсон. Гэхдээ CV гэж яг юу вэ? CV буюу curriculum vitae гэдэг нь Латин хэлэнд "course of life" буюу "амьдралын замнал" гэсэн утгыг илэрхийлдэг. Энэ нь мэдлэг боловсрол болоод эрхэлж байсан ажлуудын он цагаар нь дараалуулан бичсэн бичиг байдаг. Жишээ нь: ерөнхий 2 хэсэг байдаг нь Боловсрол (өөрийн явж байсан сургуулиудаа) ба Ажил (Мэргэжил: эрхэлж байсан ажлуудаа) юм. Нэмэлтээр өөрийн Ур чадвар буюу Skills болоод...

University Series: What to consider?/ Юуг анхаарах вэ?

     Энэхүү нийтлэл нь их сургуулиа сонгохдоо юуг анхаарвал зүгээр вэ гэдэг талд дээр бичлээ.      Зорьж очин сурах гэж байгаа сургуулиа сонгох амаргүй. Би өөрөө анх хараад мэдээлэл авч чадсан сургууль уруу явсан. Харин миний сонгосон сургууль нь гайгүй болоод муждаа нэр хүндтэй сургууль болохыг очсон хойноо мэдэж авч байсан. Манай Монголчууд бүгд "явж л байвал хаана ч хамаагүй" гэсэн ойлголттойгоор сургууль сонголтод ханддаг. Энэ нь буруу ойлголт юм. Учир нь хэрэв чи гадаад оронд очиж номын дуу сонсох гэж байгаа бол ямархуу хичээлийн хөтөлбөртэй сургууль болохыг нь мэдэх нь чухал. Харин түүнд дээр нэмэгдээд чи тэрхүү сургуулийн ойр эсвэл нээх холгүй амьдрах учраас тухайн хотын болон дүүргүүдийн тал дээр жаахан ч гэсэн төсөөлөлтэй явах нь чухал байх. 1. Tuition буюу төлбөр      Хамгийн түрүүнд чиний бодох зүйл бол төлбөр байх. Миний хувьд тийм байсан. Би нээх үнэтэй сургуульд мөнгө төлж явахыг хүсээгүй учир нь би аав ээжээсээ их мөнгө асууж т...

University series: Choosing your major/Мэргэжлээ хэрхэн сонгох талаар...

     Based on my own experience and pieces of advice that I would like to give my younger self      Энэхүү нийтлэлээ би өөрийн туршлагадаа суурилан бичлээ. Мөн залуу байх үеийн өөртөө өгөх    зөвлөгөөнүүдийг орууллаа. Finding your interest/ Өөрийн сонирхлыг олох      Намайг ахлах сургуулиа төгсөх тэр жил Монгол улсад анх удаа Элсэлтийн Ерөнхий Шалгалтыг авч байсан юм. Хими болон Биологиор өгсөн. Учир нь би 7-р ангиа төгсөхдөө эмч болно гээд шийдчихсэн байсан. Учир нь аав маань хэлсэн болохоор тэр. Маш муу оноо авсандаа. Тийм болоод Анагаахын Их Сургуульд орч чадаагүй.      Шалгалтаа муу өгсөн нь ч би гутраагүй. Учир нь би эмч болно гэсэн хүсэлгүй байсан юм шиг байгаа юм. Түүний дараа аавын таньдаг хүнтэй уулзсан. Тэгээд тэр хүн надаас чи ер нь ямар зорилготой их сургуульд сурах гэж байгаа юм бэ гэж асуусан. Нэг их юм бодолгүй аав ээжийнхээ ажилд илүү тусалмаар байна гээд хариулчихсан. Тэгж хариулсан маань надад ү...