Орчин үед эмэгтэй хүн байх нь...ялангуяа Монголд...

 Доор бичсэн зүйл бол миний хувийн үзэл бодол болно.

ҮНЭХЭЭР ХЭЦҮҮ ЮМ БАЙНА ӨӨ "ЭМЭГТЭЙ ХҮН БАЙХ НЬ" ...

    

Дээр үеэс хойш эрэгтэй, эмэгтэй хүний нийгэмд эзлэх үүрэг өөр байсаар ирсэн. Эрэгтэй хүн ан ангаж, худалдаа наймаа хийж гэр орноо хоолтой дулаан байлгах гэх зэргээр. Харин эмэгтэй хүн гэрээ цэвэрлэх, хоол хийж, хүүхдээ 9 сар тээн түүнийгээ өсгөх гэсэн үүргүүдийг хүлээсээр ирсэн.

Харин эдэлж болох эрхүүдийг бодоод үзий.


    Эрэгтэй хүн дуугаа өндөрсгөн ууртай байгаагаа хүн болгонд зарладаг. Олон нийтийн газар ямар ч хувцастай явж байсан ч хүмүүс хүндэлдэг. Бусдыг хүндэлж сураагүй зан авираа эхнэр болон хүүхдүүдээ зодон баталдаг. Хатуу дарсыг тохируулан хэрэглэж сураагүй байж хүртсэн үедээ бусдад "БИ ЧАМААС МУНДАГ" гэдгээ заавал батлах ёстой юм шиг зодоон эхлүүлнэ. Ажлаа тараад гэртээ ирэн гэдсээ маажин буйдан дээр хэвтэнэ. Хамт бүтээсэн хүүхдээ өөрийнх нь биш юм шиг ядарч байна гэсэн шалтгаанаар цааш бай гэж зандарна.


    Эмэгтэй хүнийг багаас нь чи дуугүй бай садаа болоод байна гэж хэлдэг. Олон нийтийн газар спорт хувцастай явбал арчаагүй гэдгээрээ дуудуулдаг. Өөрийн бодож санаж яваа хэлэх үед амьдрал мэдэхгүй байж дугуй бай гэнэ. Хүүхдээ харан гэрээ цэвэрлэн хоол хийн эр нөхрөө орой ирэхэд нь угтахад "АЖИЛГҮЙ ГИЧИЙ" хэмээн хараалгуулна.

Эрэгтэй эмэгтэй хүмүүс байгалиасаа өөр. Адилхан байлгах гээд хичээгээд хэрэггүй.


Гэхдээ ЭМЭГТЭЙ ХҮН ЭРЭГТЭЙ ХҮН ШИГ ХҮНДЛЭЛ ХҮРТЭХ ЭРХТЭЙ.


    Манай нийгэм хэзээнээс ийм болчхов? Яг хэзээ гэж хэлэхэд үнэхээр хэцүү.


    Өнгөрснийг нэг санан бодоод үзий.

    

    Арван жилд байхад дандаа "чимээгүй бай" "чи жаахан болохоор юм ойлгохгүй" гэж хэлүүлсээр ирсэн. Өөрийн бяцхан тархиндаа бодож ирсэн зүйлсээ хэлэх үед яагаад намайг тэгж бодсоныг асуулгүй "том хүний хэрэгт битгий оролц" гээд цааш яв гэнэ.


    Их сургуулийнхаа эхний жилийн дуусгаад гэртээ ирэх үед "ямар их таргалсан юм бэ?" гэсээр угтаж авсан. Би багаасаа том биетэй тарган талдаа байсан болохоор аав ээж маань санаа зовсондоо намайг "тур" гэж байнга хэлдэг байсан. Тийм болохоор би өөрийнхөө биед хэзээ ч дуртай болоод итгэлтэй байгаагүй. Одоо ч хүртэл тийм.


    Өөртөө таалагдсан хувцсаа өмсөөд гарах үед "ийм тэнэг юм өмсөж байгаа юм уу? хүн муу хэлэхээр дандаа хувцаслаж байх юм?" гэж хошуу нэмэрлэнэ.


    Намайг 20 нас хүрсэн үгүй нөгөө нөхөр хүүхэд хаана байна гэж асуусаар 10 жил болж байна. Одоо хүртэл иймэрхүү асуултуудыг аав, ээжээсээ гадна хамаатан садангаасаа сонсож эхэлсэн. Яг нэг хугацаа нь дуусах гэж байгаа сүү шиг сүр болгон асууна.


Яагаад би ойр дотныхоо хүн болгонд өөрийнхөө бие, хувцаслалт, хэзээ нөхөр, хүүхэд авчрах тал дээр байцаалгуулж байгаа юм шиг өөрийгөө тайлбарлах ёстой юм?


Дээрх зүйлсийг сонсож өссөн нь одоо надад ямар нөлөөлөлтэй байсаар байгаа вэ?

  1. Би өөртөө итгэлтэй байхад үнэхээр хэцүү. Хүний өөдөөс хараад ярихад өөрийгөө хүчлэн байж бодож байгаа зүйлийг хэлнэ. Мөн хүмүүс "зөвхөн намайг эмэгтэй болохоор" би өөрийнхөө үзэл бодлыг байнга зөв гэж батлах ёстой юм шиг харьцдаг, ялангуяа Монголд. Монголд эмэгтэй хүний үгийг үг гэж авч хэлэлцдэггүй, гэр оронтой холбоотой зүйл л биш бол.
  2. Би өөрийнхөө сонголтын байнга анализ хийнэ. Сонгож авсан хувцас бай, идэж байгаа хоол, найзалж байгаа хүмүүс маань хүртэл зүгээр болов уу гэсэн бодол байнга толгойд эргэлдэнэ. Энэ нь үнэхээр стресстэй.
  3. Бусад улсууд "хөгшрөхөөсөө өмнө хүнтэй суу" гэж сонссоор байтал өөрийгөө үнэгүй мэтээр төсөөлөх нь олон. Зарим үед хамгийн түрүүнд харсан залуутай суу гэх нь тоглох мэт сонсогдож байгаа ч тэр нь чимээгүй байдлаар "нөхөр хаана байна" гэсэн асуултыг байнга тавьж байна.

Дээрх дээр тулгуурлаад амьдарч байгаа нийгмээ бодоод үзий.

  1. Хэрэв би туранхай биш бол би ямар ч үнэ цэнэгүй.
  2. Хэрэв би эрэгтэй болж төрөөгүй бол би өөрийнхөө хийж байгаа зүйлээ заавал бичиг баримтаар батлах ёстой.
  3. Хэрэв би бодож байгаа зүйлсээ ойр тойрныхоо хүнд хэлж санаа бодлыг нь асуухаар, амьдрал мэдэхгүй хэмээн дуудуулна.
  4. Хэрэв би тулгарч байгаа асуудалд сайн биш ч гэсэн шийдэл гарган өгөхөд намайг жинхэнэ ажлын үйл явцыг мэдэхгүй гэнэ.
  5. Хэрэв би өөрийнхөө санаа бодолд үнэнч гээд мэтгэлцэх үед муухай ааштай гэдгээр дуудагдана.
  6. Хэрэв би сургуулийнхаа төлбөрийг өөрөө төлөх гээд цагийн ажилдаа явчхаад гэртээ харих замдаа гэрийнхэнтэйгээ ярих үед миний хийж байгаа ажлыг голно.
  7. Хэрэв би ажил сургуульдаа ядраад асуусан юмыг нь хийж амжаагүй эсвэл мартсан бол амиа бодож тус болсонгүй гэгдэж хэлэгдэнэ.
  8. Хэрэв надтай муухай харьцсан хүнтэй яг өөр шиг нь харьцаж харагдах юм бол биеэ авч явж сураагүй гэнэ.
  9. Хэрэв миний хийж байгаа юм өөрийнх нь санаад нийцэхгүй бол өндөгний хальсан дээр явах ёстой мэт уур амьсгал бүрдүүлнэ.
  10. Хэрэв миний яаж амьдарч байгаа нь өөрийнх нь найзын хүүхдүүд яаж амьдарч байгаатай харьцуулахад дорой санагдвал үг яриагаараа дарамт хийж сүүлдээ ч миний энэ хорвоод төрсөн нь буруу байсан мэт бодол үүсгэнэ.

Манай нийгэм яагаад охин хүүхдээ үнэлдэггүй юм бэ?


    Олон мянганы түүхийг буцаан сөхөж уншвал эрэгтэй хүүхдийг гал голомт залгамжлагчаар бодож бүгдийг өгдөг байсан. Гэхдээ бидний амьдарч байгаа зуун чинь 21-р зуун ш дээ.


    Эмэгтэй хүн болж төрсний хувьд би өөрийн тарган биедээ хайртай, хийж байгаа зүйлдээ итгэлтэй, яг ижил ажил дээр эрэгтэй хүнтэй адил мөнгө хийж, цаашдын охидуудад өөртөө итгэлтэй хүчтэй байхын модель байж бурхан болмоор байна ш дээ.

Үүний төлөө би юуг хүсэж бодож явдаг вэ?

  1. Эмэгтэй хүнийг "ХҮН" гэж хүлээн авах. Хүйс нь л өөр болохоос бид нар чинь хүн ш дээ.
  2. Биологи талаасаа эрэгтэй эмэгтэй хүн өөр боловч ажлыг гүйцэтгэх чадвараараа яг ижил, гэхдээ би бол эмэгтэй хүн хамаагүй илүү хийдэг гэж боддог.
  3. Хэрэв та гэр оронтой эрэгтэй хүн бол гэрээ цэвэрлэ. Гэр цэвэрлэх нь зөвхөн хамт амьдарч байгаа хүний чинь үүрэг биш. Та амьдарч л байгаа бол хэрэглэсэн аягаа угаах нь таны хийх л ёстой зүйл.
  4. Хэрэв та хүүхэдтэй эрэгтэй хүн бол аав хүнийхээ үүргийг гүйцэтгэ. Ээж нарт ч гэсэн хувийн цаг хэрэгтэй ш дээ.
  5. Хэрэв та гэр бүлтэй эрэгтэй хүн бол хүүхдүүдээ зөв модель бай. Хэрэв эхнэрийн чинь хийсэн хоол таалагдахгүй байгаа бол "Баярлалаа гээд хуцалгүй ид." Та яаж эхнэртэйгээ харьцана хүүхдүүд чинь таныг л дуурайна.
  6. Хэрэв эхнэр чинь тарган бол "хөөе, бүдүүнээ, тураач" гэж битгий хэлээрэй. Эхнэр чинь тэрийг бодож л яваа. Хэрэв та биеийг нь шүүмжлээд эхлэх юм бол эмэгтэй хүмүүс бид чинь хурдан өөртөө итгэх итгэлээ алддаг амьтад. Хэрэв та охинтой бол энэ үнэхээр чухал.
  7. Хэрэв та амьдралд хайртай бол ойр дотныхоо хүмүүсийг энэ өдөр өөрийн чинь сүүлийн өдөр мэтээр төсөөлөн хайртай гэдгээ хэлж хүндэлж явдаг шүү гээд хэлээрэй. Нэг ч гэсэн хүнд урам болно шүү.

#beingfemale #modernsociety #traditionalnorm #feminism #medlegminute #knowledgeminute #mongolia #commentary #beingwoman #proud #frustration #expression

Comments

Popular posts from this blog

University Series: After arrival...3/Очсоны дараа...3

Монголын нууц товчоо (198~208)

Монголын нууц товчоо (191~197)