University Series: After arrival...2/Очсоны дараа...2
Очсоны дараах хэд хоног үнэхээр завгүй байсан. Очсоны дараах амжуулсан зүйлийг "Очсоны дараа...1" гэсэн хэсгээс уншиж болно. Дээр бүх зүйлсээ амжуулчхаад сургуулийнхаа танилцуулах өдрүүд эхэлнэ.
Orientation буюу Сургуультайгаа танилцах нь
Энэхүү үйл ажиллагаа нь ихэвчлэн хэдэн өдөр үргэлжилдэг бөгөөд энэхүү өдрүүдэд сургуультайгаа танилцаж зарим тохиолдолд зөвлөх багш буюу advisor-тайгаа уулздаг. Эхний өдөр ерөнхий мэдээлэл өгдөг. Тухайлбал хаанаас очиж ямар мэдээлэл авах гэх зэрэг. Зарим тохиолдолд сургуультайгаа танилцахаар явдаг.
Энэ хэдэн өдрүүдэд дараах зүйлсийг бүгдийг хийдэг.
- Сургуулийн ерөнхий мэдээлэл өгөх (General school information)
- Сургуультай явж танилцах (Explore the school)
- Сурагчийн үнэмлэхээ авах (Get your Student ID)
- Сургуулийн имэйл нээх (Open your school email address)
- Хэрхэн хичээлдээ бүртгүүлэх заавар (How to register for courses)
- Хичээлдээ бүртгүүлэх (Register for courses)
- Номын сантай танилцах (Library exploration)
- Зөвлөх багштайгаа уулзах (Meet with you advisor)
Сандарч будлих (Feeling nervous, 100% үнэн)
Эхний өдөр үнэхээр маш завгүй байдаг. Зарим тохиолдолд хаашаа явахаа мэдэхгүй тусламж асуух тохиолдлууд үнэхээр их тохионо. Тэр үеүдэд ичихгүй нэрэлхэлгүй асууж байх нь чухал. Яагаад чухал вэ гэхээр хэрэв өөрт тань англиар ярих тохиолдолд нээх олдож байгаагүй бол энэ нь сайн практик болж өөртөө итгэлтэй мэдрэмж төрнө.
Гэхдээ явж байгаа сургууль чинь том бол зарим тохиолдолд энэхүү өдөр нь нэг л өдөр болоод бусад зүйлсийг нь өөрөө явж авах тохиолдлууд бий. Ийм тохиолдлуудад сургууль эсвэл хамрагдаж байгаа програмаас тань хаанаас эхэлбэл зүгээр вэ гэдэг жагсаалт явуулдаг. Гэхдээ ямар ч тохиолдолд хаанаас хэнээс асуусан бай таны асуусан хүн өөрийн мэдэхээр хариулаад мэдэхгүй бол мэддэг газар луу явахыг зөвлөн өгдөг.
6. Хичээлдээ бүртгүүлэх (Register for courses)
Дээрх дурдсан зүйлээс хамгийн чухал нь 6 буюу хичээлдээ бүртгүүлэх юм. Бүх хичээлдээ интернетээр бүртгүүлдэг бөгөөд энэ нь өөрт тань эрх чөлөөг өгнө. Эрх чөлөө гэдгийг бид та өөрийн хүссэнээр хуваариа зохиох боломжтойг хэлж байгаа юм. Хичээлдээ бүртгүүлэхдээ өөрийн авах гэж байгаа хичээлүүдээ бүгдийг нь 2-3 өдөрт шахаад авч болно. Эсвэл бүх өглөөний хичээлүүдээ бүртгүүлээд үдээс хойшийг үлдээж болно.
Миний хувьд би аль алингаар нь авж үзсэн. Миний хувьд аль болох бүх хичээлүүдээ шахаад 2-3 өдөрт аваад дуусгасан нь үнэхээр зүгээр санагдсан. Учир нь хичээлээ хийчхээд сул өдрүүддээ ажил хийх эсвэл аялалд явахад үнэхээр амар байсан.
Ингээд энэхүү постоо дуусгая.
Comments
Post a Comment