University series: Choosing your major/Мэргэжлээ хэрхэн сонгох талаар...
Based on my own experience and pieces of advice that I would like to give my younger self
Энэхүү нийтлэлээ би өөрийн туршлагадаа суурилан бичлээ. Мөн залуу байх үеийн өөртөө өгөх зөвлөгөөнүүдийг орууллаа.
Finding your interest/ Өөрийн сонирхлыг олох
Намайг ахлах сургуулиа төгсөх тэр жил Монгол улсад анх удаа Элсэлтийн Ерөнхий Шалгалтыг авч байсан юм. Хими болон Биологиор өгсөн. Учир нь би 7-р ангиа төгсөхдөө эмч болно гээд шийдчихсэн байсан. Учир нь аав маань хэлсэн болохоор тэр. Маш муу оноо авсандаа. Тийм болоод Анагаахын Их Сургуульд орч чадаагүй.
Шалгалтаа муу өгсөн нь ч би гутраагүй. Учир нь би эмч болно гэсэн хүсэлгүй байсан юм шиг байгаа юм. Түүний дараа аавын таньдаг хүнтэй уулзсан. Тэгээд тэр хүн надаас чи ер нь ямар зорилготой их сургуульд сурах гэж байгаа юм бэ гэж асуусан. Нэг их юм бодолгүй аав ээжийнхээ ажилд илүү тусалмаар байна гээд хариулчихсан. Тэгж хариулсан маань надад үнэхээр тусалсан юм. Би эмч болмооргүй яг юугаар сурахаа мэдэхгүй байх яг тэр үед би хайж байсан хариултаа олсон юм.
За ингээд анх удаа юунд өөрийгөө сонирхолтойгоо олж мэдсэн. Тэгээд одоо яахав? Ерөнхий шалгалтаа маш муу өгсөн болохоор надад сургууль байхгүй. Тэгээд аав бид 2 буцаж явж байхад аав маань надад "Америк луу сурахаар явбал яасан юм?" гэж асуусан. Тухайн үед би юу гэж хариулснаа санахгүй байгаа юм. Гэхдээ би дотроо "Манайх тийм баян айл биш, яаж төлбөрийг маань төлөх гэж байгаа юм бол гэж" гайхаж байсан. Гэхдээ тэгж хэлэхэд нь би яагаад ч юм зориг орсон юм. Тэгээд сургуулиа хайж эхэлсэн дээ.
Зөвлөгөө 1: Өөртөө итгэлтэй бай. Хүн болгоны хэлсэн болгоныг чи хийх албагүй.
Advice 1: Trust yourself. You don't have to do anything that someone tells you to do.
Finding my school/ Сургуулиа олох
Сургуулиа яаж хайхаа мэдэхгүй байлаа. Тухайн үед англи хэл сурч байсан газрын танилцуулга дунд нэгэн программын танилцуулга байсан юм. Тэр нь 2+2 гэсэн программ байлаа.
Энэ нь би 2 жил коммюунити коллеж-д сургаад тэгээд 3-р курсээсээ их сургууль уруу шилжин орж бакалавраа авах программ юм. Энэхүү программ үнэхээр таалагдсан. Яагаад гэвэл төлбөр нь их сургуулийн төлбөртэй харьцуулахад 3 дахин бага байдаг байдал юм.
Надад таарсан сургууль нь 1 л сургууль байсан тэгээд хамаг материалаа бэлдээд явуулсан. Аз болоход тэнцсэн. Тэгээд 18-н насныхаа зун цоо шинэ паспорттайгаа Америкийн Сиэтл хотын зорьсон доо.
Зөвлөгөө 2: Зоригтой бай, юмсыг сонирх, байнга сур.
Advice 2: Be brave and stay curious, and always learn.
Declaring my major/ Мэргэжлээ сонгох
Анх Сиэтл хотын онгоцны буудалд буугаад надад үнэхээр их таалагдсан. Тосохоор ирсэн хүнтэйгээ ч уулзаа тэгээд сургуулийн дотуур байрандаа очлоо. Тэгээд зөвлөх багштайгаа уулзсан. Тэр үед анх удаа миний сурмаар байгаа зүйлийнхээ нэрийг бизнес юм байна гэж сурч авсан. Тэгээд 2 жил ямар ямар сэдвүүдийг сурах төлөвлөгөөгөө гаргуулан тайлбарлуулж аваад сурч өгсөн дөө. Тухайн үед миний санаагүй зүйл нь дараагийн сургууль болон тэр сургууль уруу шилжиж очсон хойноо авах хичээлүүд байсан юм.
Зөвөлгөө 3: Дараагийн зорилгоо тодорхойл. Түүнийхээ талаар судал.
Advice 3: Define your next movement and do research.
Choosing a specialized major/ Нарийн мэргэжлээ сонгох
Их сургууль уруу шилжиж орохдоо би бас яг юугаар нарийвчлан сурахаа мэдээгүй байсан. Эдийн засаг эсвэл Олон улсын худалдаа юу? Тухайн үед бас л ааваасаа юугаар сурах вэ гэж асууж байсан аа санаж байна. Тэр үед аав ээж 2 маань шинэ бизнес эхлүүлсэн байсан болохоор надад худалдаа нь их сонирхолтой байсан ба дотроо төгсөөд аав ээж 2-тоо тусалж чадах юм байна гэж бодож байсан юм. Гэхдээ одоо болоход би хүнсний инженерээр сурах байсан юм байна лээ. Учир нь миний ирээдүйдээ хийж бүтээмээр байгаа зүйл нь хүнс хөдөө аж ахуйтай холбоотой болохоор.
Зөвлөгөө 4: Бакалавраа ямар нэгэн инженерээр хий.
Advice 4: Do your bachelor's degree in any engineering field.
Зөвлөгөө 4 нь одоогийн нийгэмд маш их хэрэгтэй юм. Миний бодлоор ямар нэгэн инженерийн мэдлэгтэй байхад дараа нь ямар ч мэргэжил урүү хөврөх боломжтой мэт санагдсан. Ялангуяа программ бичих болон үйлдвэрлэлийн механикч.
After all this.../ Одоо бодоход...
Одоо бодоход надад харамсаад байх зүйл алга. Учир нь миний цаашид сурч хийж бүтээе гэсэн зүйл олон бас их байгаа болохоор. 18-н настай өөртөө өгөх энэхүү 4-н зөвлөгөө уншигч та цааш нь хэлж тараагаарай.
Зөвлөгөө 1: Өөртөө итгэлтэй бай. Хүн болгоны хэлсэн болгоныг чи хийх албагүй.
Advice 1: Trust yourself. You don't have to do anything that someone tells you to do.
Зөвлөгөө 2: Зоригтой бай, юмсыг сонирх, байнга сур.
Advice 2: Be brave and stay curious, and always learn.
Зөвлөгөө 3: Дараагийн зорилгоо тодорхойл. Түүнийхээ талаар судал.
Advice 3: Define your next movement and do research.
Зөвлөгөө 4: Бакалавраа ямар нэгэн инженерээр хий.
Advice 4: Do your bachelor's degree in any engineering field.
Comments
Post a Comment