University Series: How to apply for your university/ Хэрхэн их сургуульд материалаа явуулах вэ?

    Энэхүү нийтлэл нь их сургуулийн вэбсайтаас хэрхэн яаж сургуульдаа хүсэлтээ гаргах тал дээр зөвлөмж буюу типс өгөхөд оршино.

    Би ямар сургуульд явах гэж байгаа болон яаж сургуулиудын талаар ерөнхийдөө хаанаас эхлэхээ мэдэхгүй байсан. Тухайн үед надад байсан зүйл бол коллежийн танилцуулга л байсан юм. Тэгээд түүн дээр байсан вэбсайтаар орон мэдээлэл авж байсан. Мэдээлэл авахаас эхлээд явах хүртлээ хийсэн алхмуудаа та бүхэнтэйгээ хуваалцахаар үүнийг бичлээ.



STEP 1: Ask questions буюу Асуулт асуух


Бүх тохиолдолд өөрийн тань хайж байгаа мэдээлэл тухайн сургуулийн вэбсайт-н дээр байдаг. Гэхдээ хэрэв чамд илүү мэдээлэл хэрэгтэй эсвэл тайлбар хэрэгтэй бол имэйл бичиж өөрт байгаа асуултаа асуу.

Би анх Green River Community College-д (одоо Green River College) сурсан ба надад энэ коллежийн л танилцуулга байсан юм. Тэгээд би вэбсайт-н дээр байсан имэйл рүү тухайн үедээ бодож байсан бүх асуултаа аль чадахаараа англи дээр бичээд явуулсан. Хариу ирэх үед нь буцаагаад л асуулттай имэйл бичсэн. Надтай имэйлээр харьцаж байсан хүн үнэхээр тэвчээртэйгээр миний муу бичиж асуусан асуулт болгонд хариу бичиж өгсөн. Надад энэ нь надад үнэхээр хэрэгтэй байсан түлхэлт болж би зориг орж байсан юм. Тийм болохоор ямар ч асуулт бай бичээд л бай.



STEP 2: Admission буюу Элсэлт


    Элсэлтээс өмнө хэдэн хэдэн үгний утгыг тайлбарлах нь хэрэгтэй байх.

a. Admission буюу Элсэлт: Энэ нь тухайн сургуульд элсэн орох хүсэлтэй байгаа хүмүүст зориулсан хэсэг ба элсэлтийн талаар мэдээллийг энэ хэсгээс авна.

b. Application Requirements буюу Элсэж орох шаардлагууд: Энэ нь элсэж ормоор байгаа хүн нь эдгээр шаардлагуудыг хангасан байх ёстой хэсэг юм. Ихэвчлэн жагсаалт хэлбэртэйгээр бичигдсэн байдаг.

c. Application deadline буюу Анкет хүлээн авах огноо: Энэ нь хэрэв материалаа явуулах гэж байгаа бол бичигдсэн огнооноос өмнө явуулаарай.

d. Application fee буюу Анкетын төлбөр: Энэ нь материалаа явуулахдаа анкетын төлбөрийг хамт явуулна гэсэн үг. Энэ нь чиний мэдээллийг хүлээж аваад судалж үзэх төлбөр юм. Үүнийг нэг л удаа төлдөг.

e. How to apply буюу Хэрхэн хүсэлтээ гаргах вэ: Энэ нь яаж хүсэлтээ гарган материалаа явуулах талаар мэдээлэл өгдөг хэсэг юм. Ихэнх сургуулиуд интернетээр анкет бөглүүлж аван нэмэлт материалуудаа шуудангаар явуулахыг хүссэн байдаг.

f. International student буюу Олон улсын оюутан: Энэхүү хэсэг нь олон улсын оюутанд зориулсан хэсэг бөгөөд хэрэгтэй гэсэн мэдээлэл болгон байдаг.


    Өөрийн сонирхож байгаа сургуулийн вэбсайтыг нээхэд ихэвчлэн International Student эсвэл Admission гэсэн хэсэг харагдана. Тэгээд түүн дээр дарж ороход ихэвчлэн Why? буюу Яагаад?, Visit & Explore буюу Зочлох гэсэн хэсгүүдийн дараа нь Application Requirements, Application deadline тэгээд How to apply гэсэн хэсгүүд дараалан байрлуулсан байдаг. Доорх жишээнүүдийг харна уу

Green River College

Harvard University



STEP 3: I-20 буюу I-20


    Материалаа явуулаад элсүүлж авахаар болсон бол сургуулиас тань I-20 гэсэн бичгийг сургуулиас шуудангаар өөрийн чинь нэр дээр явуулдаг. Үүнийг төв шуудан дээрээс иргэний үнэмлэхтэйгээ очин гарын үсэг зуран авна. Энэ нь маш чухал бичиг юм. I-20 (загвар харах) нь виз мэдүүлэх болон Америкийн хилээр нэвтрэхэд хэрэгтэй болно. Мөн Америк-т амьдарч байх үед чинь өөрийг чинь "оюутан" шүү гэдгийг чинь батлах батламж юм.



STEP 4: F-1 Visa буюу Оюутны виз


    F-1 буюу оюутны виз нь Цагаачлалын бус визний төрөлд багтдаг. Визний мэдүүлэг мэдүүлэхээсээ өмнө SEVIS төлбөр төлдөг. Хэрхэн визний мэдүүлэг гаргах талаар Монгол дахь Америкийн элчин сайдын газрын вэбсайтаас хэрэгтэй мэдээллээ авч болно. Хэрэв тусламж хэрэгтэй бол надтай холбогдож болно.



STEP 5: Going to the US буюу Америкийг зорих

Энэ бүхний дараа тээшээ баглаад Америкийг зорино доо.



ADVICE буюу ЗӨВЛӨМЖ

Энэ бүхний ард би доорх зүйлсийг зөвлөмөөр байна.

  1. Ask questions буюу Асуулт асуух: Хэрэв ойлгомжгүй зүйл гарч ирвэл сургуулиасаа имэйл бичин асуу. Таньдаг хүнээс илүү сургуулиас шууд асуусан нь зөв.
  2. Хэрэв та өөрөө орчуулга хийж чадах бол өөрөө хий. Тэгээд орчуулгын товчоон дээр очин хянуулан тамгалуулаад авна. Би материалаа бэлдэж байхдаа үнэхээр их төлбөрийг орчуулгын товчоонд төлсөн. Өөрөө хийгээд хянуулахад хамаагүй хямд тусна. Мөн хянуулсан бичгээ USB дээр хуулаад аваарай. Дараа нь хэрэг болдог шүү.
  3. Виз авах нь сүрдэхээр зүйл биш. Анх удаа виз мэдүүлж байхад үнэхээр аймаар санагдаж байсан. Ярилцлагын үер сандраад их гацсандаа. Тэгээд ч надад татгалзсан хариу өгсөн. Тэгээд дахиад мэдүүлээд авсан даа. Тийм болохоор бүү ай.
  4. Зорьсон бол яв. Хэрэв зорьсон бол чадах ядахаараа бэлдээд яв. Материалаа бэлдэж байхад бууж өгөх бодол бодогдоно. Гэхдээ миний хувьд Америк-т сурсан нь миний нүдийг нээж өгсөн. Надад сурах боломж олдсонд би үнэхээр их баярлаж талархаж явдаг (Аав, ээж 2тоо баярлалаа. :) )

Comments

Popular posts from this blog

University Series: After arrival...3/Очсоны дараа...3

Монголын нууц товчоо (198~208)

Монголын нууц товчоо (191~197)