University Series: Major vs Career

 Major & Career

    What is the difference between major and career?

    Үндсэн мэргэжил болон ажил мэргэжлийн ялгаа нь юу вэ?


    According to The Princeton Review, Guide to Choosing College Majors, "major" was defined as "your specialized area of study." This means that you can study whatever you would like to study and learn about.

    Принцтон Ревүв, Коллежийн мэргэжлээ сонгох заавар гэсэн нийтлэлд үндсэн мэргэжлийг өөрийн чинь мэргэшин сургах талбар хэмээн тодорхойлсон байна.


    Энэ нь чи сурмаар байгаа зүйлээ сурч болохыг хэлж байгаа юм.


    Харин манай Монголд энэ нь арай өөр байх биз. Учир нь коллеж болон их сургуулиуд нь мэргэжлээрээ хуваагдсан байдаг. Хэрэв чи Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийг сонгосон бол өөрөө ер нь мэргэжлээ сонгосонтой ялгаагүй.


    A lot of the time, the major you have chosen in university doesn't determine the profession and career your choose later on.

    Олон тохиолдолд сургуульд сурсан мэргэжил өөрийн чинь карьер буюу ажил мэргэжлийг тодорхойлохгүй.

However, it's best to study subjects that you are interested in, and if you are curious about your major, you can take an online test like Career Quiz by Princeton Review to see what might be a good major choice.


    Гэхдээ өөрийн сонирхож байгаа анги болон сэдвээ сурсан нь хамгийн сайн сонголт бөгөөд хэрэв ямар мэргэжил сонгон судлах талаараа сонирхож байвал интернетээс Career Quiz by Princeton Review гэх зэрэг вебсайтуудыг ашиглан өөрийнхөө сонирхлыг сонжиж болно.


    If major is a specialized study in university, then what is a "career?"

    Хэрэв үндсэн мэргэжил буюу major нь их сургуульдаа сонгон үздэг мэргэшсэн сургалт юм бол career буюу ажил мэргэжил нь юу вэ?


    According to Cambridge Dictionary, the word 'career' is defined as "the job or series of jobs that you do during your working life, especially if you continue to get better jobs and earn more money.

    Кембриж Толь Бичигт бичсэнээр бол 'career' нь 'өөрийн ажиллах хугацаанд хийсэн ажлуудын сүлжээ ба ялангуяа ахиж дэвшин илүү их хөлсөөр ажиллахыг' хэлнэ гэсэн байна.


    This means if you have chosen "accounting" as your major in university and you have gotten a job in a company as an accountant. As the years go by, you gain more experience and credentials, like CPA, you earn money. Then "Professional Accountant" would be your career.

    Энэ нь хэрэв чи "нягтлан бодогч буюу accounting"-р их сургуульдаа сурсан бол төгсөөд компанид нягтлан бодогчоор ажилд орно. Хугацаа өнгөрөх тусам, чи туршлага хуримтлуулаад мэргэжил ахисан үнэмлэх, Certified Professional Accountant буюу Мэргэшсэн Тооцооны Нягтлан Бодогч, авснаар илүү мөнгө авах болно. Энэхүү тохиолдолд "мэргэжлийн нягтлан бодогч" нь чиний карьер болно гэсэн үг юм.


    "What Can I Do With This Major?" is a website that is produced by the Center for Career Development of the University of Tennessee, and you can find out what you can do with your chosen major.

    Теннессийгийн Их Сургуулийн Карьерийн төвөөс ажиллуулдаг "What Can I Do With This Major?" гэсэн вэбсайтанд чи өөрийн их сургуульд сонгосон мэргэжлээрээ ямар ажил хийж болох саналууд байдаг ба сонирхоод үзээрэй.


    We wish you would choose your major and career based on research and vision of your future self in mind.

    Судалгаан дээр үндэслэн өөрийн сонирхож байгаа мэргэжил болон карьер мөн өөрийгөө ирээдүйд ямар хүн болоосой гэсэн тархин дахь дүрслэлтэйгээр сонгон сурахыг хүсэж байна.

Comments

Popular posts from this blog

University Series: After arrival...3/Очсоны дараа...3

Монголын нууц товчоо (198~208)

Монголын нууц товчоо (191~197)