University Series: What to consider?/ Юуг анхаарах вэ?

    Энэхүү нийтлэл нь их сургуулиа сонгохдоо юуг анхаарвал зүгээр вэ гэдэг талд дээр бичлээ.


    Зорьж очин сурах гэж байгаа сургуулиа сонгох амаргүй. Би өөрөө анх хараад мэдээлэл авч чадсан сургууль уруу явсан. Харин миний сонгосон сургууль нь гайгүй болоод муждаа нэр хүндтэй сургууль болохыг очсон хойноо мэдэж авч байсан. Манай Монголчууд бүгд "явж л байвал хаана ч хамаагүй" гэсэн ойлголттойгоор сургууль сонголтод ханддаг. Энэ нь буруу ойлголт юм. Учир нь хэрэв чи гадаад оронд очиж номын дуу сонсох гэж байгаа бол ямархуу хичээлийн хөтөлбөртэй сургууль болохыг нь мэдэх нь чухал. Харин түүнд дээр нэмэгдээд чи тэрхүү сургуулийн ойр эсвэл нээх холгүй амьдрах учраас тухайн хотын болон дүүргүүдийн тал дээр жаахан ч гэсэн төсөөлөлтэй явах нь чухал байх.



1. Tuition буюу төлбөр


    Хамгийн түрүүнд чиний бодох зүйл бол төлбөр байх. Миний хувьд тийм байсан. Би нээх үнэтэй сургуульд мөнгө төлж явахыг хүсээгүй учир нь би аав ээжээсээ их мөнгө асууж төвөг болмооргүй байсан. Тийм болохоор коммюнити коллеж надад үнэхээр таалагдсан юм. Учир нь чи шаардлагатай кредитээ коллежид хямд үнэ төлж аваад их сургууль уруу шилжин орж (3-р курсээсээ гэсэн үг) үлдсэн кредитүүдээ хийх боломжтой юм.


    Жишээ нь: Би коммюнити коллеждоо семестрийн $3000 (ойролцоогоор) төлж байсан бол их сургуульд семестрийн $9000 (ойролцоогоор) төлж байсан. Хэрэв би анхнаасаа их сургууль орсон бол нийт $72000 (бакалавр зэрэг авах төлбөр) төлөх байсан бол коммюнити коллеж-д сураад их сургууль уруу шилжсэнээр $52000 (бакалавр зэрэг авах төлбөр, $2000 тэтгэлэг нэг удаа авсан) төлсөн байгаа юм. Энэ бол зөвхөн сургуулийн төлбөр бөгөөд би өөрийн санаж байгаагаар гаргасан дүн болно.


    Их сургуультай харьцуулахад коллежууд 100% тэтгэлэг авна гэдэг хэцүү юм байсан. Ихэвчлэн их сургуулиуд тэтгэлэгт сая сая доллар төсөвлөдөг бол коллежууд тийм их мөнгөгүй байдаг. Хэрэв чи тэтгэлэг авч чадсан тэгээд тэр сургууль уруугаа явах хүсэлтэй бол тэр өөр хэрэг. Мөн хувийн сургуулиуд улсын сургуулиудаас жаахан чи гэсэн үнэтэй байна.



2. Major offerings of the school буюу сургуулиас санал болгож буй мэргэжлүүд


    Энэ хэсэг дээр манай Монголоос хамаагүй өөр. Монголд нэг их сургууль нэг мэргэжил болон түүнтэй ойролцоо мэргэжлүүдээр сургадаг бол Америкт нэг их сургууль олон төрлийн мэргэжлүүдийг санал болгодог. Жишээ нь: АУШУИС буюу Анагаах Ухаан Шинжлэх Ухааны Их сургууль эмч болоод хүний эрүүл мэндтэй холбоотой мэргэжилтнүүдийг бэлтгэн гаргадаг. Харин Америкт нэг их сургууль бизнесээс эхлүүлээд 75 төрлийг мэргэжил санал болгодог байх жишээтэй. Мэдээж сургуулиасаа хамаараад зарим school буюу дэд сургуулиуд нь нэр хүндтэй болоод гаднын хүмүүс ч сайн мэддэг байх нь олон. Хэрэв Харвард Их Сургууль гэхэд хүмүүс бизнесийн сургууль гэж хүлээн авдаг. Харин Харвард дотроо 40-н департмэнттэй гэдгийг олон хүн мэдэхгүй.



3. Location буюу байршил


    Америк нь манай Монголоос 6 дахин том нутаг дэвсгэртэй. Үүнийгээ дагаад олон цаг болоод уур амьсгалын бүслэлттэй. Жишээ нь: Америкийн зүүн мужууд 4 улиралтай, өвөлдөө цастай гэх зэргээс ерөнхийдөө Монголтой төстэй байхад урд тал уруугаа ерөнхийдөө халуун өвлийн хувцас огт хэрэггүй гэхэд болно. Харин баруун хэсэгтээ цас орохгүй гэхэд бороо орох нь элбэг болоод үүлэрхэг өдрүүд олон.


    Зарим сургуулиуд томоохон хотын төвд байхад зарим нь жижиг хотуудад байдаг. Сургууль амарсан үед жижиг хотууд нь хүн багатай болоод хийх юмгүй байхад том хотуудад сургууль амрахад эсрэгээрээ. Мөн жижиг хотуудад байгаа их сургуулиуд тэтгэлэг болон бусад санхүүгийн тусламж өгөх элбэг байдаг.


    Мөн байршлаасаа хамаараад өдөр тутмын үнэ болоод сурын түрээсийн үнэ адилгүй байдаг. Сан Франциско сарын төлбөр $3800/сар (1 унтлагын өрөө 1 нойлын араа) байхад Москва (Idaho мужид байдаг хот) хотод $550/сар төстэй байр хөлслөх жишээтэй. Гэхдээ том хотоо дагаад олдох ажлын байрны тоо их байна.



4. Housing буюу Дотуур байр

    Бараг бүх коллеж болон их сургуулиуд өөрийн гэсэн дотуур байртай байна. Энэ нь ихэвчлэн ямар нэгэн байдлаар хоол оруулсан байдаг. Жишээ нь: өглөөний цай болон оройн хоол. Энэ нь харилцсан адилгүй бөгөөд тухайн сургуулиасаа хамаарна. Миний хувьд дотуур байр нь надад үнэтэй байсан учраас анхнаасаа ороогүй. Харин сургуулийнхаа ойрхон байр түрээсэлсэн нь надад хямд туссан юм. Тэгээд хамт амьдрах хүмүүс олдвол бүр ч хямд тусна. Гэхдээ эхний semester-дээ дотуур байранд амьдарвал их сургуулийн амьдралын мэдэхээс гадна найз нөхдийн холбоо үүсгэхэд амар байх болно.


ADVICE буюу ЗӨВЛӨМЖ


Үүний дараа дараах зөвлөмжүүдийг өгмөөр байна.

  1. Location буюу сургуулийнхаа байршлыг сайн бодоорой. Үүнийг дагаад байр болон хоолны зардал чинь их гарах боловч учрах боломжууд нь их байх болно.
  2. Tuition буюу төлбөрийн хэмжээ чухал. Монголын төгрөг долларын эсрэг хүч сул тул аав, ээж тань их мөнгө төлж байгааг санах нь чухал.
  3. Ямар ч мэргэжлээр сурсан бай өөрт сонирхолтой гэсэн ангиудыг авч сурах боломжтой гэдгийг санах.
  4. Housing буюу Дотуур байранд амьдарвал хамгийн сайн үеийн дурсамжтай үлдэх болж нандин найз нөхөдтэй болох нь элбэг байдаг.

Comments

Popular posts from this blog

University Series: After arrival...3/Очсоны дараа...3

Монголын нууц товчоо (198~208)

Монголын нууц товчоо (191~197)