Posts

Showing posts from February, 2023

Монголын Нууц Товчоо (21~30)

 НЭГДҮГЭЭР БӨЛӨГ (21~30) 21. Шөнө бүр цэгээн шар хүн гэрийн өрх, тотгын зайгаар орж ирээд, хэвлийг миний илж, гэгээ гэрэл нь хэвлийд минь шингэх бүлгээ. Гарахдаа, наран сарны хилээр (заагаар) шар нохой мэт шарвалзан гарах бүлгээ. Та нар дэмий яахан өгүүлнэ. Тэр тэмдгээр ухаж үзвэл, тэнгэрийн хөвүүд буй за.               Хар тэргүүн хүнтэй               Ханьсган яахан өгүүлнэ, та нар.               Хамгийн хаад болбоос               Харцас тэнд ухна" хэмээв. 22. Бас Алан гоо таван хөвүүддээ сүегэр (сургаал) үг өгүүлрүүн: "Та таван хөвүүн миний ганц хэвлийгээс төрөв. Та нар тугаарын (саяын) таван мөс мэт ганц ганцаар болбоос, тэр нэжгээд мөс мэт хэнд ч хялбархан дийлэгдэнэ. Тэр цугласан мэс мэт хамт нэгэн эетэн болвоос, та нар хэнд ч хялбар яахан дийлдэх, та нар" хэмээв. Тийн атал Алан гоо эх үгүй болов. 23. Алан гоо эх юүгээн...

Монголын нууц товчоо (11~20)

НЭГДҮГЭЭР БӨЛӨГ (11~20) 11. Дува сохор ах нь дөрвөн хөвүүнтэй бүлгээ. Төдий атал Дува сохор ах нь үгүй болов. Дува сохор үгүй болсны хойно, дөрвөн хөвүүн нь Добун мэргэн авга юугаан ургаа үл болгон доромжилжь хагацаж гээж нүүв. Дөрвөн овогтойн болж, Дөрвөн иргэн тэд болов. 12. Түүний хойно нэгэн өдөр Добун мэргэн Тогоцог өндөр дээо гөрөөлөхөөр гарав. Ой дотор Урианхадай хүн чөх (гунан) буга алж хавирга авидыг нь шарж бүхүйд золгож, 13. Добун мэргэн өгүүлрүүн: "Нөхөр шорлогдоо" хэмээжээ. Өгсүү хэмээж уушигт зүлд, арьсыг нь авч, чөх бугын мах бүгдийг Добун мэргэнд өгөв. 14. Добун мэргэн тэр чөх бугыг ачиж ирэх зуураа нэгэн яданги хүн хөвүүнээ хөтөлж явахтэй золгож,  15. Добун мэргэн "Юун хүн чи?" хэмээн асууваас, тэр хүн өгүүлрүүн: "Би Маалиг баягудай иргэн, ядаж явна. Тэр гөрөөснийхөө махнаас надад өг. Би энэ хөвүүнээ чамд өгье" хэмээжээ. 16. Добун мэргэн тэр үгэнд орж, чөх бугын өрөөл (өрөөсөн) гуяыг нь тасалж өгч, тэр хөвүүнийг нь авч ирж гэр зуур зарж ба...