Posts

Showing posts from March, 2023

Монголын нууц товчоо (51~60)

  НЭГДҮГЭЭР БӨЛӨГ (51~60) 51. Хутула хааны хөвүүд Жөчи, Гирмагу, Алтан гурван бүлгээ. Хулан баатарын хөвүүн Их чэрэн бүлгээ. Бадай Хишилиг хоёр Дархадын ноён тэр бүлгээ. Хадаан Төдөгэн хоёр ураг угсаа үгүй бүлгээ.  52. Хамаг Монголыг Хабул хаан мэдэн байв. Хабул хааны хойно, Хабул хаан өөрийн долоон хөвүүдээ байтал, Сэнгүм билгэгийн хөвүүн Амбагай хаан Хамаг Монголыг мэдэн байв.  53. Буйр нуур Хөлөн нуур хоёрын зуур Оршуун мөрнөө бүхүй Айригууд, Буйругууд, Татаар иргэнээ Амбагай хаан охин өгч, өөрөө охиноо үдэж очиход, Татаар Жүййн¹ иргэн Амбагай хааныг барьж, Хятаны Алтан хаанд авч одохуйд, Амбагай хаан Бэсүдэй Балахачи элчээр илгээж, «Хабул хааны долоон хөвүүдийн дундах Хутулад өгүүл. Миний арван хөвүүдийн дотор Хадаан тайшид очиж хэл» хэмээн өгүүлж илгээхдээ,  «Хамгийн хаан улсын эзэн байж охиноо өөрөө хүргэхийг надаар гэсгээгтүн! Би Татаар иргэнд баригдлаа.            Таван хурууныхаа хумсыг         ...

Монголын Нууц Товчоо (41~50)

НЭГДҮГЭЭР БӨЛӨГ (41~50) 41. Тэр эм бас Бодончараас нэгэн хөвүүн төрүүлэв. «Барьж авсан эм бүлгээ» хэмээн тэр хөвүүнийг Бааридай нэрийдэв. Баарины өвөг тэр болов. Бааридайн хөвүүн Чидухул бөх. Чидухул бөх эмс олонтой бүлгээ. Хөвүүд нь мэнэ³ мэт олон төрөв. Мэнэн баарин овогтон тэд болов.  42. Бэлгүнүдэй Бэлгүнүд овогтон болов. Бүгүнүдэй Бүгүнүд овогтон болов. Бугу хатаги Хатагин овогтон болов. Бугуту салжи Салжууд овогтон болов. Бодончар Боржигин овогтон болов.  43. Бодончарын авааль эмээс төрсөн хөвүүн нь барим шийрт Хабичи нэрт бүлгээ. Тэр Хабичи баатарын эхийн инжид ирсэн эмийг Бодончар татвар эм болгож, нэгэн хөвүүн төрөв. Жэгүрэдэй нэрт бүлгээ. Жэгүрэдэй урьд зүхэл тайлгад орж байсан бүлгээ.  44. Бодончарыг үгүй болсны хойно тэр  Жэгүрэдэйг  «Түүний гэрт ямагт Аданхан урианхадай хүн буй бүлгээ. Түүний хөвүүн буй за» хэмээн зүхэл тайлгаас гаргаж, Жэгүрэйд овогтон болгожээ. Жэгүрэйдийн өвөг тэр болов. 45. Хабичи баатарын хөвүүн Мэнэн тудун бүлгээ. Мэнэн тудуны...

Монголын нууц товчоо (31~40)

 НЭГДҮГЭЭР БӨЛӨГ (31~40) 31. тэд иргэн өгүүлрүүн: «Хүн, морь аль аль нь чиний сураглахтай адил буюу. Тэр харцгайтай буюу. Өдөр бүр манд ирж эсэгчилж одно. Шөнө тэр магад хаана хонох ажгуу? Баруун хойноос салхи салхилахад, харцгайгаар бариулсан нугас, галуудын өд сөд нь цас бурганах мэт бутарч хийсч ирнэ. Энд ойр буй за. Эдүүгээ ирэх цаг болов. Түр хүлээ» хэмээв.  32. Хоромхон атал, Түнхэлиг горхи өөд нэгэн хүн айсуй буюу. Хүрч ирвээс, Бодончар мөн ажгуу. Бугу хатаги ах нь дүүгээ таньж, дагуулж аваад, Онон мөрөн өөд хатируулан зорчиж одов.  33. Бодончар Бугу хатаги ахынхаа хойноос дагаж, хатирч явах зуур өгүүлрүүн: «Ах аа! Ах аа! Бие тэргүүнтэй, дээл захтай нь сайн» хэмээв. Бугу хатаги ах нь тэр үгийг нь юунд ч эс болгов.  34. Бас мөн үгээ өгүүлвээс, ах нь мөн юунд ч эс болгон, хариуд нь үл дуугарав. Бодончар явж байгаад, бас мөнхүү үгээ өгүүлэв. Тэр үгний хариуд ах нь өгүүлрүүн: «Түрүүнээс хойш дахин дахин юун үг өгүүлнэ, чи» хэмээв.  35. Тэндээс Бодончар өгүүлр...