Монголын нууц товчоо (115~126)
ГУРАВДУГААР БӨЛӨГ (115~126)
Цорган¹ гэрийг нь цоолуулж
Цогтой эмийг нь олзолж
Анх урьд анд бололцоход, Тэмүжин арван нэгэн настай байхад Жамуха гурын шагай Тэмүжинд өгч, Тэмүжин цутгамал шагай арилжиж, анд бололцож, анд хэмээлдсэн Ононы мөсөнд шагалцахуйд тэнд анд хэмээлдлээ.
Түүний хойт хавар алангир нумаар харвалдан бүхүйд Жамуха бярууны хоёр эвэр нааж, нүхлэж хийсэн дуут сумаа Тэмүжинд өгч, Тэмүжиний арц модон толгойт годилтой арилжиж андлалдав. Ахин анд бололцсон ёсон тийм.
«Анд хүн амь нэг
Аль алинаа үл тэвчилдэн
Амь биений арчаа болъюу» хэмээн
Амраглахуй ёсон тийм.
Эдүгээ бас андлалдаж, амраглая хэмээлдэж Тэмүжин Мэргидийн Тогтогагаас олзолж авсан алтан бүсээ Жамуха андад бүслүүлэв. Тогтогагийн эсгэл халиуныг Жамуха андад унуулав. Жамуха Увас мэргидийн Дайр усунаас олзолж авсан алтан бүсээ Тэмүжин андад бүслүүлэв. Дайр усуны эвэрт ишгэн цагааныг Тэмүжинд унуулав.
118. Тэмүжин Жамуха хоёр нэгэн жил хагас андлалдан эв аятай байж, тэр суусан нутгаасаа нэгэн өдөр нүүе хэмээлдэж, нүүхдээ зуны тэргүүн сарын арван зургаанаа улаан тэргэл өдөр нүүв. Тэмүжин Жамуха хоёр хөсөг тэрэгний урд хамт явахуйд Жамуха өгүүлрүүн:
Агууланд шахан бууя
Адуучин, бидний
Алачуха (гэр оромж) хүртүгэй.
Голд шахан бууя
Хоньчин, хургачин бидний
Хоолд хүртүгэй» хэмээв.
Тэмүжин Жамухын энэ үгийг ухан ядаж, сэмхэн байж хоцроод, нүүдлийн дундах тэргийг хүлээж, Тэмүжин Өгэлүн эхэд: «Жамуха анд өгүүлмүү.
«Агууланд шахан бууя
Адуучин, бидний
Алачуха хүртүгэй
Голд шахан бууя
Хоньчин, хургачин бидний
Хоолд хүртүгэй» хэмээн өгүүлмүү. Би энэ үгийг нь ухан ядаж, хариу нь юу яч эс өгүүлэв. Би ээжээс асууя хэмээн ирэв, би» хэмээв. Өгэлүн эхийг дуугараагүй байхад Бөртэ үжин өгүүлрүүн: «Жамуха андыг уйданга хэмээдэг бүлгээ. Эдүгээ биднээс уйдах цаг болсон буй за. Жамуха андын тугаарын хэлсэн үг бидийг жишээлсэн үг буюу. Бид бүү бууя. Энэ хөдөлснөөрөө шулуухан хагацаж, шөнө дүлин хөдөлье» хэмээв.
119. Бөртэ үжиний үгийг зөвшөөж, үл буун, шөнө дүлин нүүж явах зуур мөрт Тайчуудыг дайрав. Тайчууд цочин дайжиж, мөн шөнө Жамухын зүг зөрчин (зөрөн) хөдлөв. Тайчуудын Бэсүдийн нутагт Хөхөчү нэрт нэгэн өчүүхэн хөвүүн хоцорсныг манайхан авч ирж, Өгэлүн эхэд өгөв. Түүнийг Өгэлүн эх тэжээв.
120. Тэр шөнө дүлиж, үүр гийхүйд үзвээс Жалайрын Хачигун тохуруун, Харахай тохуруун, Харалдай тохуруун, эд гурван Тохуруун ах дүү нар шөнө дүлилдэж (шөнө турш явж) ирсэн ажгуу. Бас Таргудын Хадаан далдурхан ах дүү нар таван Таргуд хүрч ирсэн ажгуу. Бас Мүнгэтү хианы хөвүүн Үнгүртэн Чаншигуд Баягуудаарай айсуй ажгуу. Баруласаас Хубилай Худус ах дүү нар ирэв. Мангудаас Жэтэй Доголху чэрби (түрүү ноён) ах дүү хоёр ирэв. Боорчугийн дүү Өгэлэ чэрби Аруладаас салж, ахдаа, Боорчуд нийлэн ирэв. Зэлмэгийн дүү Чахурхан, Сүбэгээдэй баатар Урианханаас хагацаж, Зэлмэд нийлэн ирэв. Бэсүдээс Дэгэй Хүчүгэр ах дүү хоёр ирэв. Сүлдүсээс Чилгүдэй, Тахи, Тайчуудай ах дүү нар ирэв. Жалайрын Сэцэ домог Архай хасар, Бала нэрт хоёр хөвүүнтэйгээ ирэв. Хонхотанаас Сүйхэтү чэрби ирэв. Сүхэхэний Жэгэй, Хонтахорын хөвүүн Сүхэхэй жэгүн ирэв. Нэгүдэй Цагаан-Ува ирэв. Олхунуудын Хингияадай, Горлосоос Сэчигүр, Дөрбэнээс Мөчи-бүдүүн ирэв. Ихирэсийн Буту энд хүргэн болох гэж явсаар ирэв. Ноёхоноос Жунсо ирэв. Оронараас Зургаан ирэв. Баруласаас Суху сэцэн, Харачар хөвүүнтэйгээ ирэв. Бас Баарины Хорчи үсүн өвгөн, Хөхөчөс Мэнэн бааринаараа нэгэн хүрээ болж ирэв.
121. Хорчи ирж өгүүлрүүн: «Бодончар богдын барьж авсан эмээс төрсөн бид Жамухайтай
Хэхэ (ихэс) гагцтан бүлгээ, бид
Жамухаас үл хагацах учиртэй билээ, бид. Заарин ирж, надад нүдэнд минь үзүүлэв. Ухаагч үнээ ирж, Жамухыг орчин тойрон явж, гэр тэргийг нь мөргөлөөд, Жамухыг мөргөж, өрөөсөн эврээ хугалж, солжир эвэртэй болж, «Эврийг нь аль!» хэмээн Жамухын зүг мөөрөн мөөрөн, шороо сацан сацан баймуу. Мухар ухаа үхэр ир гэр тэргийг дээр өргөж, хөлж зүтгэж, Тэмүжиний хойноос их тэргүүрээр (өргөн замаар) мөөрөн мөөрөн явахдаа
Тэмүжинийг улсын эзэн болтугай» хэмээн улс тээж явч айсуй гэж заарингууд нүдэнд үзүүлж, надад заав. Тэмүжин чи улсын эзэн болвоос, намайг зааж хэлсний тул хэрхэн жаргуулах, чи» хэмээв. Тэмүжин өгүүлрүүн: «Үнэхээр тийн улс мэдүүлвээс, түмний ноён болгоё» хэмээв. «Өдий ийн төрийг заасан хүн намайг түмний ноён болговоос юун жаргалан буй. Түмний ноён болгоод, улсын гоо сайхан охидоос дархлан авахуулж, намайг гучин эмстэй болго. Бас юу хэлснийг минь хариу сонс!» хэмээв.
122. Хунан тэргүүтэй Гэнигэс нэгэн хүрээ ирэв. Бас Дааридай отчигин нэгэн хүрээ болж ирэв. Жадаранаас Мулхалху ирэв. Бас Унжин сахайт нэгэн хүрээ болж ирэв. Жамухаас төдий хагацан хөдлөөд, Химурга горхины Айл харганаа бууж бүхүйд бас Жамухаас хагацаж, Жүрхиний Сорхату жүрхийн хөвүүн Сача бэхи Тайчу хоёр нэгэн хүрээ болж, бас Нэхүн тайшийн хөвүүн Хучар бэхи нэгэн хүрээ болж, бас Хутула ханы хөвүүн Алтан отчигин нэгэн хүрээ болж, эд бас Жамухаас хагацан хөдөлж, Тэмүжинийг Химурга горхины Айл харганад бууж бүхүйд нийлэн буув. Тэндээс нүүж, Хүрэлхү дотор Сэнгүр горхины Хар зүрхний Хөх нуурт буув.
Олон дайнд
Оройлон довтолж
Өнгө сайт
Охид хатад
Орд гэрийг
Оруулан авчирч
Харь иргэний
Хацар гоо
Хатад охид
Харгам (хондлой) сайн агт
Хатируулж авчирч өгсү, бид
Ороо гөрөөс авлаваас
Отож хашиж өгсү, бид
Хээрийн гөрөөсний
Хэвлийг нь нийлтэл
Шахаж өгсү.
Гууны гөрөөсний
Гуяыг нь нийлтэл
Шахаж өгсү, бид
Хатгалдахуй өдөр
Халд хэмээснийг чинь бус болговоос
Харь ширээс
Хатан эмээс минь хагацуулж
Хар толгойт минь
Хээр хөсөрт гээж од!
Энх өдөр
Эеийг чинь эвдвээс
Эрс ардаас
Эм хөвүүдээс минь салгаж
Эзгүй газар орхин од!»
Өдий үгийг хэлж бараад
Ийн ам алдаж
Тэмүжинийг Чингис хаан хэмээн нэрийдэж, хан болгов.
«Манагаарын (өглөөн) ундыг бүү мөхөсдүүлсү
Үдийн ундыг бүү осолдуулсу» хэмээн буурч (тогооч) болов.
«Шүдлэн иргийг
Шөл болгож
Манагаар бүү мөхөсдүүлье.
Хоногт бүү хождуулъя
Алагч хоньдыг адгуулж
Алам хашаа дүүргэе.
Хонгогч хоньдыг адуулж
Хот дүүргэе.
Хоолонцор муу бүлгээ, би
Хоньд адгуулж
Хошного идье, би» хэмээгээд Дэгэй хонь маллав.
«Цуургат тэрэгний
Цүүг нь бүү цүүдүүлье
Тэнхлэгт тэргийг
Тэргүүр дээр бүү саатуулъя» хэмээн «Гэр тэрэг тэгшлэн засъя» хэмээв. Додэй чэрби «Гэр доторх эмс, тудхар (зарц) нарыг хамаарсугай» хэмээв. Хубилай, Чилгүдэй, Харахай тохуруун гурвыг Хасарын хамт илж агсаж,
Хүзүүг нь хянгардагтун!
Оморхогдын
Омрууг нь огтлогтун!» хэмээв. Бэлгүдэй Харалдай тохуруун хоёрыг
«Агт барьтугай
Агтчин болтугай» хэмээв.
Тайчуудын Хуту, Моричи, Мулхалху гурвыг адуу адуултугай хэмээв. Архай хасар, Тахай, Сүхэхэй, Чахурхан дөрвийг
«Холын хогочаг (сумны нэр)
Ойрын отора (сумны нэр) болтугай¹» хэмээв.
Сүбэгээдэй баатар өгүүлрүүн:
«Хулгана болж
Хураалцъя.
Хар хэрээ болж
Гадна буй бүхнийг
Хармалдъя¹.
Нөмрөг эсгий болж
Нөмөрлөлдөж өгье.
Хэрсэг (хаалт) эсгий болж
Гэр орныг хамгаалж өгье» хэмээв.
«Та хоёр намайг
Сүүдрээс өөр нөхөр үгүйд
Сүүдэр болж, сэтгэлийг минь амуулав, (амгалан болгов), та
Сэтгэлд минь байтугай.
Сүүлнээс өөр ташуур үгүйд
Сүүл болж, зүрхийг минь амуулав, та
Цээжин дотор минь байтугай» хэмээв.
«Та хоёр хамгаас урьд байснаараа эд бүхнийг та хоёр үл ахлах бус уу?» хэмээв. Бас Чингис хаан өгүүлрүүн: «Тэнгэр газарт хүч нэмэгдэж ивээгдвээс, та нар Жамуха андаас салж, намайг хэмээн сэтгэж, нөхөрлөе гэж ирсэн өтгөс өлзийтөн нөхөд минь болох бус уу» хэмээн тэднийг зүг зүг албанаа түшив (тушаалд томилов).
Энэ эеэ бүү эвдэгтүн!
Эв зангиа бүү тайлагтун!
Эх захаа бүү алдагтун!» хэмээн илгээжээ.
Footnote: Хэр их Монголын түүх уншсан ч миний хувьд миний түүхийн мэдлэг байнга дутуу юм шиг санагддаг. Гэхдээ байнга ийм мэдрэмжтэй байхын оронд өөрийн түүхээ эхнээс нь дахин уншихаар шийдсэн.
Comments
Post a Comment