Монголын нууц товчоо (170~185)
ЗУРГАДУГААР БӨЛӨГ (170~185) 170. Тийн өгүүлсэнд, Чингис хаан Бадай Хишилиг хоёрын үгэнд итгэж, тэр шөнөдөө дэргэдэх бүх итгэлтэй хүмүүстээ хэл өгөөд, хөнгөлөн юм хүмээ орхиж, буруулан мөн шөнө хөдлөв. Мау өндөрийн араар хөдлөхдөө, Мау өндөрийн ард Урианхадай Зэлмэ гоог итгэж, хойноо цагдуул болгон, харуул тавьж хөдлөв. Тэр хөдөлсөн чигээрээ маргааш нь өдөр дунд нар хэвийлгэн_ Хар халзан элст хүрч, үдлэн буув. Үдлэж бүхүйд Алчидайн агт адуулсан, Чихидай Ядир зүйл зүйлийн өвс ногоонд агтаа адуулан явахуйд хойноос Мау өндөрийн өврөөр Улаан бургас дайран айсуй дайны тоосыг үзэж «Дайсан хүрч ирэв» хэмээж агтаа үдлэн хөөж ирж «Дайсан хүрч ирэв» хэмээхэд үзвээс, Мау өндөрөөр өврөөр Улаан бургас дайран тоос гарч «Ван хан тэр нэхэж айсуй ажгуу» хэмээж, тэндээс Чингис хаан тоос үзээд агтсаа бариулаад, ачаалж морилов. Төдий эс үзсэн бөгөөс, гэнэдэх бүлгээ. Тэр айсуй ирэгсдэд Жамуха Ван хантай хамт ирэлцэж явсан ажгуу. Тэнд Ван хан Жамухаас асуусан нь: «Тэмүжин хөвүүнд хатга...